Вэб сайт хийх үйлчилгээ

Вэб сайт хэрхэн ажилладаг вэ?

Вэбсайт, интернэт технологийн тухай блог
Вэб сайт хэрхэн ажилладаг вэ? : Вэбсайт, интернэт технологийн тухай блог

Вэб сайтын ажиллагааг мэдэхийн тулд хэрэглэгч болон сервер (client, server) хоёрын хооронд явагддаг хүсэлт-хариулт (request-response), домэйн нэрийн систем буюу DNS гэсэн ойлголтууд танд тусална.


HTTP хүсэлт-хариултын загвар

Хэрэглэгч компьютер эсвэл гар утасныхаа вэб хөтөч програмын хаягийн мөрөнд (address bar) орж үзэх гэж байгаа сайтынхаа url хаягийг бичээд Enter товч дарахад тухайн сайтын байрлаж буй сервер лүү HTTP хүсэлт илгээгдэнэ. Серверт суулгасан тусгай вэб-сервер програм нь (Apache, IIS, Nginx) хүсэлтийг амжилттай хүлээн авсан тохиолдолд шаардлагатай мэдээллийг агшин зуур боловсруулаад HTTP хариу болгон хэрэглэгчийн компьютер луу илгээнэ. Амжилтгүй бол алдааны код илгээдэг.

Статик сайтын хувьд:

  • Серверийн хариу нь хэрэглэгчийн хүссэн тодорхой HTML хуудас байдаг.
  • HTML хуудаснууд нь физик буюу бодит байна.
  • Хэрэглэгч сайтын нүүр хуудас руу хандсан бол index.html эсвэл index.htm файлууд дуудагддаг.

Динамик сайтын хувьд:

  • Сервер нь хэрэглэгчийн хүсэлтийг цааш нь PHP хөрвүүлэгч рүү дамжуулна. PHP хөрвүүлэгч ирсэн хүсэлтийг боловсруулсны дараа хөрвүүлсэн кодыг сервер нь хариу болгон хэрэглэгч рүү HTML тэмдэглэгээ хэлбэрээр илгээдэг.
  • Хуудаснууд нь байнга скрипт хэлээр боловсруулагдан үүсгэгддэг.
  • Сайтын нүүр хуудас руу хандахад index.php файл дуудагдана.

Компьютер дээрх вэб хөтөч програм (Google Chrome, Firefox, Interner Explorer, Opera г.м.) нь серверээс ирсэн хариуг боловсруулаад тухайн вэб хуудасны мэдээлэл буюу текст, зураг, видео зэргийг хэрэглэгчид тохиромжтой хэлбэрээр дэлгэцэнд харуулдаг. Хуудасны мэдээлэл нь HTML тэмдэглэгээт хэлээр үүсгэгдсэн байна. Хэрэв та Chrome, Firefox ашигладаг бол Ctrl + U товчийг дарж хуудасны эх кодыг үзэж болно.

Энгийнээр бол вэб сайтын ажиллагаа гэдэг нь интернэтэд холбогдсон хоер компьютерийн (хэрэглэгчийн компьютер буюу client, вэб сайт байрлаж байгаа супер компьютер буюу server) хооронд HTTP протоколоор явагддаг мэдээллийн солилцоо гэж ойлгож болно. Нэг супер компьютер дээр хоорондоо уялдаатай эсвэл тусдаа ажиллагаатай хэдэн ч вэб-сервер програм суулгасан байж болно. Харин нэг вэб-сервер дээр хэдэн ч вэбсайт байрлаж болно (тухайн сервер-компьютерийн санах ойноос хамаардаг).


Бидний хүссэн вэб хуудас ямар серверт хадгалагдаж байгааг вэб хөтөч программ хэрхэн олдог вэ?

Үнэндээ хэрэглэгчийн браузерийн хүсэлт тухайн вэбсайт байрлаж байгаа вэб-серверт очихоосоо өмнө түүний IP хаягийн мэдээллийг домэйн нэрийн систем буюу DNS (domain name server) гэдэг тусгай серверт хандаж авдаг. DNS нь тухайн сайтын IP хаягийг хэрэглэгчийн компьютертай холбон чиглүүлж өгдөг бөгөөд түүнийг бидний хаяа ханддаг лавлах утасны үйлчилгээтэй зүйрлэж болно: бид ямар нэгэн дэлгүүрийн хаягийг мэдэхгүй бол мэдээж лавлах руу залгаж хаягийг нь шуурхай заалгаж аваад төөрөхгүйгээр очдог шүү дээ.

Дүгнэлт: Вэб сайтын хэвийн ажиллагааг интернэтэд холбогдсон 3 компьютер хангадаг:
1. Хэрэглэгчийн компьютер буюу client
2. DNS сервер
3. Вэб-сервер буюу server


Вэб хөтөч программ нь DNS серверийн IP хаягийг хэрхэн олдог вэ?

Хэрэглэгчийн гэрийн эсвэл ажлын интернэтийн холболтын төхөөрөмжид DNS тохиргоо хийгдсэн байдаг. Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаний ажилтан интернэтэд холбохдоо DNS тохиргоог хийдэг. Домэйн нэрийн системийн серверүүд нэгдсэн зарчмаар ажилладаг.

Вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Copyright © 2011-2024 Инфо Бит ХХК

9909 6157 Холбоо барих