Вэб сайт хийх үйлчилгээ

Вэб хуудас болон сайт гэж юү вэ?

Вэбсайт, интернэт технологийн тухай блог
Вэб хуудас болон  сайт гэж юү вэ? : Вэбсайт, интернэт технологийн тухай блог

Веб хуудас (цахим хуудас) гэдэг нь html тэмдэглэгээт хэл (скрипт хэл) ашиглан үүсгэгдсэн, текст, зураг болон бусад график, видео дүрс, дуу авиа агуулсан баримт юм. Харин тодорхой нэг домэйн нэр, интернэтэд байршсан хост, сэдэв, дизайн загвар, мэдээллийн сан болон холбоосуудаар (линк) өөр хоорондоо холбогдсон вэб хуудсуудын нэгдэлийг вэб сайт (Website) гэх ба үндсэн хуудсыг нь нүүр хуудас гэнэ. Хувь хүн эсвэл байгууллагын интернэт дэх төлөөлөгч гэж ойлгож болно. Сайт нь хэрэглэгчдийн компьютер эсвэл гар утсанд суулгасан вэб хөтчийн (Google Chrome, Mozilla Firefox, Safari г.м.) тусламжтайгаар WWW стандартын дагуу мэдээллийг харуулдаг мэдээллийн нөөц юм.


Вебийн ангилал

Сайтуудыг доорх үзүүлэлтүүдээр ангилж үзүүлбэл:

Үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмжээр нь:

  • Нээлттэй: бүх зочид болон хэрэглэгчид сайтыг 100% хэрэглэх боломжтой
  • Хагас нээлттэй: үйлчилгээ авахын тулд бүртгүүлэх шаардлагатай. Ихэнхдээ үнэгүй.
  • Хаалттай: зөвхөн хэсэг бүлэг хүмүүст зориулагдсан вэб сайт.

Агуулгын үүслээр нь:

  • Статик сайт (Static): хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг ба мэдээллийг өөрчлөхийн тулд сервер дээр хагалагдаж буй файлуудын HTML эх кодыг өөрчлөх шаардлагатай байдаг. Ийм төрлийн сайт захиалж хийлгэхэд үнэ өртгийн хувьд харьцангуй хямд. Энгийнээр илэрхийлбэл хөдөлгөөнгүй сайт гэж болно.
  • Динамик (Dynamic) буюу автоматжуулсан веб: агуулга нь мэдээллийн сангаас тусгай скрипт кодны тусламжтайгаар дуудагдаж боловсруулагдан бидний дэлгэцэнд харагдана. Эзэмшигч нь сайтад контент шинээр оруулах, шинэчлэх, засварлахад хялбар ба илүү үр дүнтэй.

Байрлалаар нь:

  • Интернэтэд байрласан.
  • Дотоод сүлжээнд байрласан: зарим байгууллагуудын хувьд.

Мэдээллийн хэмжээ, бүтэц, хэрэглэгчдэд хүрч байгаа байдал, зорилгоор нь:

  • Газардах хуудас: тодорхой нэгэн бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг борлуулах зорилготой. Газардах хуудсыг бизнес эрхлэгчид ихэнхдээ үндсэн сайтаасаа тусад нь хийлгэдэг.
  • Байгууллагын танилцуулга сайт
  • Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний каталоги
  • Онлайн худалдааны
  • Мэдээллийн портал
  • Вэб сервис: сайтууд нь агуулгыг удирдах систем (АУС), мэдээлэл дамжуулах болон шифрлэлтийн төрөл бүрийн протокол ашигладаг тул тэдний хооронд контент дамжуулалтыг энэ програм нь хөнгөвчилдөг.
  • Хайлтын системүүд: Google, Yahoo, Baidu, Bing, Ask г.м.
  • Электрон шуудангийн үйлчилгээ: Gmail, Yahoo! Mail.
  • Форум, хэлэлцүүлэг
  • Нийгмийн сүлжээ: Facebook, Twitter, WhatsApp, Instagram, LinkedIn, Pinterest г.м.
  • Зарын самбар
  • Блог хөтлөх үйлчилгээ
  • Файл солилцох үйлчилгээ буюу файлхостинг (File hosting service)
  • Дата хостингийн үйлчилгээ
  • Онлайн горимд бичиг баримт боловсруулах үйлчилгээ: Google docs. Таны баримтууд үүлэн технологид суурилсан санд хадгалагдах тул дэлхийн аль ч өнцгөөс хандах боломжтой. Хэрэв та зөвшөөрвөл танаас гадна олон хүн нэгэн зэрэг уг файл дээр нэгэн зэрэг ажиллах боломжтой.
  • Видео байршуулах үйлчилгээ (Video hosting): YouTube, Vimeo, Dailymotion г.м.
  • Зураг байршуулах (Photo hosting): Shutterstock г.м.
Вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Copyright © 2011-2024 Инфо Бит ХХК

9909 6157 Холбоо барих