Вэб сайт хийх үйлчилгээ

Хэрэгцээгүй программыг компьютерээсээ хэрхэн зөв устгах вэ

Вэбсайт, интернэтийн тухай тустай мэдээ

Зарим нэг хүмүүс хэрэгцээгүй программаа компьютерээсээ устгаж байна гэж тухайн программынхаа байрлаж буй хавтас (фолдер) эсвэл нүүрэн дээрх дүрс (icon)-ийг delete хийгээд хогийн сав руугаа шидчихдэг.

Энэ тохиолдолд тухайн программын зарим файлууд компьютерийн танд харагдахгүй хэсгүүдэд үлдчихдэг тул хэсэг хугацааны дараа компьютерийн ажиллагаа удаашрах, гацах муу талтай.

Иймд компьютерийнхаа программ устгадаг tools (багаж)-ыг ашиглавал тухайн программ бүрэн устах болно:

1. Хэрэв таны компьютерийн үйлдлийн систем (operating system) нь Window 7 бол:
Start -> Control Panel -> Uninstall a program -> Uninstall or change a program (Start товчийг дараад гарч ирэх цэснээс Control Panel-ийг дарж нээгээд, Uninstall a program холбоосыг идэвхжүүлэхэд Uninstall or change a program гэсэн цонх гарч ирнэ). Суучихсан байгаа программуудын жагсаалтаас устгах гэж байгаа программаа олоод Uninstall товчийг дарж устгана:

веб сайт хийх цогц үйлчилгээ

веб сайт хийх цогц үйлчилгээ

веб сайт хийх цогц үйлчилгээ

2. Хэрэв таны компьютерийн үйлдлийн систем нь Window XP бол:
Start -> Control Panel -> Add or Remove Programms (Start товчийг дараад гарч ирэх цэснээс Control Panel-ийг сонгоод Add or Remove Programms товчийг идэвхжүүлнэ). Гарч ирэх программуудын жагсаалтаас устгах гэж байгаа программаа олоод Remove товчийг дарж устгана:

веб сайт хийх цогц үйлчилгээ

веб сайт хийх цогц үйлчилгээ

веб сайт хийх цогц үйлчилгээ
Вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Copyright © 2011-2025 Инфо Бит ХХК

9909 6157 Холбоо барих Sitemap | Сайтын бүтэц