Ворд зөвлөгөө №6: Хүснэгтэнд тооцолол хийх, яг Excel шиг
Майкрософтын Excel программын томъёо ашиглаж хүснэгтэн мэдээлэлд тооцоолол хийдгийг бид мэднэ.
Тэгвэл Ворд программ дээр ч мөн адил хүснэгтний тоон мэдээлэлд арифметикийн тооцоолол хийх боломжтой байдаг. Хялбар бөгөөд хурдан.
Жишээ болгон доорх хүснэгтийг орууллаа:
Хүснэгтэнд байгаа хүмүүсийн ажилласан жилийг нэгтгэж бодохын тулд доод нүдэнд хулганы курсорыг аваачна. Layout цэсийг сонгоод Formula товчийг дарахад Formula цонх гарч ирнэ. Зурган дээр үзүүлсэн үзүүлэлтүүдийг сонгоод OK дарна.



Formula нүдэнд нийтлэг ашиглагддаг функц болон параметрууд:
Sum - нийлбэрийг бодох
Average - арифметикийн дундаж тоог олох
Max - хамгийн их тоог олох
Min - хамгийн бага тоог олох
Product - үржвэрийг олох
Above – дээр байрлах нүднүүдэд үйлчилнэ
Below – доор байрлах нүднүүдэд үйлчилнэ
Above, Below — дээр болон доор байрлах нүднүүдэд үйлчилнэ
Left – зүүн талд байрлах нүднүүдэд үйлчилнэ
Right – баруун талд байрлах нүднүүдэд үйлчилнэ
F1 товчийг дарж Ворд программын Word Help-ээс дээрх функцүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.