Вэб сайт хийх үйлчилгээ

Компьютерийн зөвлөгөө: Компьютерийнхаа ачаалалыг бие даан багасгая

Вэбсайт, интернэтийн тухай тустай мэдээ

Шинэхэн компьютер худалдаж аваад хэсэг хугацаанд ашигласны дараа анхных шигээ найдвартай түргэн ажиллагаа нь буурч, үйлдлийн систем гацаж эхэлдэг.

Бид компьютер дээрээ ажиллаж байхад ашиглаж буй программ маань Temp хавтсанд түр зуурын файлууд үүсгэдэг бөгөөд ажлаа дуусгаад программаа хаахад эдгээр файлууд мөн устаж алга болдог. Гэхдээ зарим тохиолдолд (жишээ нь программын алдаа г.м.) түр зуурын файлууд нь устаж алга болохгүй Temp хавтсанд хадгалагдсаар байдаг. Аажимдаа эдгээр файлууд нь Temp хавтсанд хуримтлагдан багагүй зай эзэлж системийг хүндрүүлж, ачаалдаг сөрөг талтай. Хэрэв та компьютераа форматлаагүй удсан бол нилээн олон гигабайт хэрэгцээгүй мэдээлэл хуримтлагдсан байж болох тул Temp хавтсаа цэвэрлэхийг зөвлөж байна.

Temp хавтсыг бие даан цэвэрлэж компьютертаа сул зай гаргахын тулд:

  1. Start -> Run (Start цэсээр орж Run-ыг сонгоно. Хэрэв Run цэс байхгүй бол Win+R товчны хослолыг ашиглаарай).
    веб сайт хийх цогц үйлчилгээ

    веб сайт хийх цогц үйлчилгээ

  2. Run цонхонд %TEMP% гэж бичээд OK дарснаар Temp хавтас нээгдэнэ.
    веб сайт хийх цогц үйлчилгээ

  3. Ctrl+A товчны хослолыг дарж бүх файлуудыг идэвхжүүлнэ.
    веб сайт хийх цогц үйлчилгээ

  4. Shift+Delete товчны хослолыг дарж устгана (Delete дарахад файлууд хогийн саванд орно, харин Shift+Delete дарахад хогийн саванд орохгүй бүрмөсөн устаж алга болно).
Вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Copyright © 2011-2025 Инфо Бит ХХК

9909 6157 Холбоо барих Sitemap | Сайтын бүтэц