Вэб сайт хийх үйлчилгээ

Интернэт дэхь өөрийнхөө IP хаягийг хэрхэн мэдэх вэ

Вэбсайт, интернэтийн тухай тустай мэдээ
IP хаяг буюу АйПи хаяг (IP address) гэж интернэтэд холбогдсон компьютерийн тоогоор илэрхийлсэн хаяг гэж ойлгож болно. Компьютерээс гадна гар утас, ipad, ip камер зэрэг интернэтэд холбогдсон төхөөрөмжүүд ч гэсэн өөрсдийн IP хаягтай байдаг.

IP хаяг нь 0-255 хооронд хэлбэлзэх хоорондоо цэгээр тусгаарлагдсан дөрвөн тооноос бүтдэг.
Интернэт дэхь нийт IP хаягны бүртгэл, зохион байгуулалтыг IANA (Internet Assigned Numbers Authority) ашгийн бус байгууллага хариуцдаг. IANA нь бүс нутгийг хариуцсан 5 бүртгэлийн байгууллагуудаар дамжуулан тухайн улсын интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) компаниудад IP хаягуудыг хуваарилан өгдөг:

ARIN – хойд Америкийг хариуцдаг
APNIC – зүүн өмнөд Ази
AfriNIC – Африк
LACNIC –өмнөд Америк
RIPE NCC – Европ, төв Ази.

IP хаягны ангилал:
  1. Гадаад - таны интернэтэд холбогдсон компьютерийн IP хаяг. Дотроо:

    Статик – ямар ч тохиодолд өөрчлөгддөггүй IP хаяг. Статик IP хаягтай бол та гэрийн компьютер эсвэл гэрийн камерийн хяналт руугаа гаднаас интенэтээр хандаж болох давуу талтай.

    Динамик – цаг хугацааны турш өөрчлөгдөж байдаг IP хаяг гэж 2 ангилагдана. Таны IP хаяг статик эсвэл динамик уу гэдгийг интернетийн үйлчилгээ үзүүлэгч гэрээт байгууллагаасаа лавлаад мэдэж болно.

  2. Дотоод - таны ажлын (эсвэл интернэт кафе, гэрийн)  дотоод сүлжээнд холбогдсон компьютерийн IP хаяг.
Та өөрийнхөө IP хаягийг  www.whatismyip.com сайт руу ороод мэдэж болно.


Вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Copyright © 2011-2024 Инфо Бит ХХК

9909 6157 Холбоо барих Sitemap | Сайтын бүтэц