Та компьютерийнхаа үзүүлэлтийг мэдэх үү
Вэбсайт, интернэтийн тухай тустай мэдээ
Компьютерийн хурд хүч, эд ангиудынх нь үзүүлэлтийг зөвхөн компьютерийн инженерүүд л мэддэг гэж ихэнх хэрэглэгчид үздэг. Тэгвэл та ч гэсэн компьютерийнхаа үзүүлэлтийг мэдэж байх нь илүүдэхгүй. Учир нь:
- Шинээр компьютер худалдан авах
- Хуучин компьютераа зарах
- Компьютертаа сэлбэг, дагалдах хэрэгсэл худалдан авах
- Компьютертаа нэмэлт төхөөрөмж суулгах (жишээ нь камерын хяналтыг компьютертаа суулгах, компьютераа телевиз эсвэл проектортой холбох г.м.)
- Компьютераа интернэтэд холбуулах
- Шинээр тоглоом эсвэл программ суулгах (учир нь тухайн программ эсвэл тоглоомны шаардлагыг (requirements) таны компьютерийн хүчин чадал хангахгүй бол суухгүй тал бий)
зэрэг тохиолдолд компьютерийнхаа хурд, хүч зэрэг үзүүлэлтүүдийг мэдэж байх нь танд хэрэгтэй болов уу гэж энэ зөвлөмжийг орууллаа.
Компьютерийн үзүүлэлтийг олон янзаар мэдэж болох ч доорх арга нь хамгийн хялбар бөгөөд хурдан нь юм:
- Start -> Run (Start цэсээр орж Run-ыг сонгоно. Хэрэв Run цэс байхгүй бол Win+R товчны хослолыг ашиглаарай). Run цонхонд dxdiag гэж бичээд OK дарна:
- DirectX Diagnostic Tool цонхны OK-г сонгоно:
- Direct X Diagnostic Tool цонхноос компьютерийнхаа үндсэн үзүүлэлтүүдийг мэдэж болно:

1 - Үйлдлийн систем: 64 битийн Windows 7 Home Premium (32 битийн үйлдлийн систем ч гэж бий, гэхдээ битийн тоо олон байх тусмаа л сайн).
2 - Компьютер үйлдвэрлэгч: Hewlett-Packard.
3 - Компьютерийн загвар: HP Pavilion g7 Notebook PC.
4 - Процессор: Intel(R) Core(TM) i3-2350M CPU @2.30GHz (4 CPUs), 2.30GHz.
5 - Раам буюу шуурхай санах ой: 4096MB RAM.

6 - Дүрсний карт: Intel(R) HD Graphics Family.
7 - Дүрсний картны санах ой: 1696MB (сүүлийн үеийн тоглоом эсвэл график, видео программ дээр ажиллахад чухал үүрэгтэй).
8 - Дэлгэцийн нягтрал: 1600х900.
Харин компьютерийнхаа хард буюу хатуу дискний багтаамжийг тодорхойлох нь бүр ч хялбар.
2014-07-16 38692