Түгээмэл асуулт хариулт

Танд асуулт байвал бид хариулья
Веб хийдэг компани: Түгээмэл асуулт хариулт

Вэб сайт хийх үнэ хэд вэ?

Энэ бол захиалагчдын тавьдаг хамгийн нийтлэг асуулт юм. Вэбсайт бүтээх үнийн дүн нь сайтын бүтэц, функц ажиллагаа, хийх технологи, дизайн загвар, агуулгыг дүрслэх хэлбэр, нийт ажлын цар хүрээ болон тухайн захиалагчийн хэрэгцээ, шаардлага гэх мэт маш олон хүчин зүйлээс хамаардаг. Бидний вэб сайт хийх баримжаа үнийн саналыг сонирхоно уу.

Өөрсдөө мэдээллээ оруулах, өөрчлөх боломжтой вэб сайтын хамгийн хямд үнэ хэд вэ?

500,000 төгрөгөнд ажлын 5 хоногийн дотор биднээр динамик сайт хийлгэх боломжтой. Та бие даан шинээр мэдээ мэдээлэл, хүснэгт, зураг, видео оруулах, засварлах боломжтой. Хуудасны тоо хязгааргүй.

Вэб сайтыг ямар хугацаанд хийдэг вэ?

Манай бэлэн вэб дизайн загваруудаас сонгох эсвэл тухайн захиалагчид зориулж урласан өвөрмөц дизайныг захиалагч хүлээн зөвшөөрч гэрээнд хавсаргаснаас хойш ажлын 7-30 хоногт багтаан вэбсайтыг хийж хүлээлгэн өгдөг.

Ажил хүлээлцсэний дараа сайтдаа шинээр мэдээ мэдээлэл хэрхэн оруулах вэ?

Танай байгууллагын вэб хариуцсан ажилтныг сайтаа хэрхэн удирдах талаар сургаж гарын авлагаар хангах бөгөөд админий хэсгээс шинээр мэдээ мэдээлэл, зураг, видео оруулах, засварлах, устгах үйлдлүүдийг хялбархнаар гүйцэтгэх боломжтой. Хүсвэл бид таны сайтад мэдээ контент оруулах, засварлах, цаашид техникийн дэмжлэг үзүүлэх, вэбийн шинэчлэл, арчилгаа, ажиллагааг хариуцан хөгжүүлэх, хайлтын илэрц, хандалтанд нь мониторинг хийх цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй.

Вэб сайттай болохын тулд ямар материал бэлдэх вэ?

- Вэбсайтынхаа зорилгыг тодорхойлох
- Сайтын бүтцийг гаргах
- Контент буюу текст, зураг (JPG эсвэл TIFF), лого (CDR эсвэл PSD), видео мэдээ мэдээлэл (MPEG4 эсвэл FLV) бэлдэх
- Домэйн нэр сонгох
Эдгээр материалыг бэлдэхэд хүндрэлтэй байвал бид танд тусалж хамтран ажиллах болно.

Сайт маань гар утасны дэлгэцэнд хэрхэн харагдах вэ?

Бид вэбсайт урлахдаа суурин компьютер, ноутбук болон ухаалаг гар утас, ipad, зөөврийн төхөөрөмжүүд бүгдийнх нь дэлгэцэнд зохицон ажиллах чадвар буюу респонсив дизайн загварыг баримталдаг.

Сайтын хуудасны тоо, мэдээ мэдээлэл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийн категори ангилалд хязгаар бий юу?

Контент оруулахад ямар нэгэн хязгаар байхгүй. Сайтын удирдлагын хэсэг нь монгол хэл дээр бөгөөд ашиглахад хялбар. Та хүссэн хэмжээний мэдээ, бараа бүтээгдэхүүн шинээр оруулах, тэдгээрийг ангилах боломжтой.

Сайт дээр тавигдах фото болон видео контент бэлдэхэд туслалцаа үзүүлдэг үү?

Бид танай байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах вэб шаардлага хангасан фото зураг авах болон видео бичлэг хийж сайтад байршуулах боломжтой.

Програмчлалын ямар хэл ашигладаг вэ?

Вэб хийхдээ бид JavaScript (Node.js), Java, Python, PHP, Ruby, Laravel Framework, Symfony Framework, JQuery, HTML5, CSS3 зэрэг технологийг ашигладаг.


Танд асууж тодруулах зүйл байвал 99096157 утас эсвэл info@webmasteruud.com хаягаар хандана уу. Эсвэл зурвас илгээнэ үү.

Copyright © 2011-2024 Инфо Бит ХХК

9909 6157 Холбоо барих