Вэб дизайн

Бид вэбсайтын респонсив дизайныг дэмждэг
Веб хийдэг компани: Вэб дизайн

Вэб сайтын дизайн буюу хэрэглэгчид харагдах хэсгийг уран сэтгэмж, ойлгомжтой байдлаар илэрхийлэхэд бид ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд захиалагчийн шаардлага, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны онцлогт бүрэн нийцсэн вэб дизайны загварыг урладаг. Өөрөөр хэлбэр хийх гэж байгаа вэб сайтынхаа загвар, бүтцийг тодорхойлохдоо сайтын вэб сайтын хандалт, хэрэглээг тооцоолон, захиалагчийн санал хүсэлтийг илүүтэй анхаарч, харилцан санал солилцдог ба зөвхөн захиалагчид зориулан дахин давтагдашгүй вэб дизайн загварыг боловсруулдаг.

Захиалагчийн зөвшөөрсөн дизайны загварын дагуу веб сайтыг бүтээнэ

Вэб сайтын үндсэн хуудаснуудын дизайн загварыг Adobe Photoshop, Adobe illustrator, Corel Draw программуудыг ашиглан урлаж .jpeg зурган хэлбэрээр захиалагчид танилцуулж, түүний сэтгэлд нийцсэн тохиолдолд захиалагчаар батлуулж гэрээнд хавсаргаснаар сайтын программчлалын ажлыг эхлүүлдэг.

Вэб сайтын дизайн загвар нь:

  • Компьютер, таблет, ipad, android болон iphone гар утас зэрэг төрөл бүрийн төхөөрөмжүүдийн вэб хөтөчийн дэлгэцэнд тохирсон байдлаар харагдсан
  • Хэрэглэгчдийг урин дуудсан
  • Өнгө үзэмж сайтай, шаардлагатай мэдээлэлдээ төөрөгдөлгүй хүрэхээр
  • Сэтгэлд үлдэхээр
  • Бусадтай хуваалцахыг уриалсан
  • Админий хувьд удирдахад хялбар
  • Агуулга нь хэрэглэгчдэд тохирсон
байхыг манай вэб дизайнерууд хичээн ажилладаг.

Copyright © 2011-2024 Инфо Бит ХХК

9909 6157 Холбоо барих